Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

Untitled.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Хархорин суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангиас “Рысжан” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангиас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нээлттэй  хаалганы өдөрлөг”- ийг Баян-Өндөр сумын Яргуйт, Баян-Овоот, Эрдэнэ, Чингэлэг багуудад зохион байгууллаа.  Энэ үеэр албаны онцлогийг сурталчлан таниулах зорилгоор тусгай тоноглол бүхий гал унтраах үндсэн албаны автомашин, аврах гал унтраах багаж зэвсэглэмж, хөдөлмөр хамгааллын хувцсыг танилцуулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Мөрөн сумын сургуулийн өмнөх боловсролын 12 дугаар цэцэрлэг, Политехникийн коллежийн багш, ажилчдад  гал түймрийн тухай ойлголт, гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраах, анхан шатны багаж зэвсэглэмжийн ашиглалтын талаар мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол”  ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран  “Галын аюулгүй байдлын шилдэг булан” шалгаруулах уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  Энэ хүрээнд Шаамар сумын 1 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд багш, эцэг эхчүүдийн хамт Онцгой байдлын газрын “Аврагч Мазаалай” сургалтын танхимд сургалтад хамрагдлаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын  Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс Дархан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүдэд зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт хийлээ.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газар, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж, ахуй нэгжийн ажилтан, алба хаагч, иргэдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээлэл олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран газар хөдлөлт, гал түймрийн аюулаас сэргийлэх танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд дүүргийн төрийн өмчийн 16 цэцэрлэгийн 450 багш ажилчин, ахлах бүлгийн 3200 гаруй хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо.

scroll to top