БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байна.
Энэ сарын 11-21-ний өдрүүдэд болж байгаа тус сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчинд эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх зэрэг дадлага сургуульд хамрагдаж байгаа юм.
Мөн БНСУ-ын Галын хүрээлэн, Гамшгийн хяналтын төв, Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагуудад танилцах айлчлалыг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.