Дэлхийг хүчтэй соронзон шуурга нөмөрчээ

644613c72a26f.png

Ням гарагт Дэлхийг хүчтэй соронзон шуурга нөмөрсөн талаар Оросын Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ. 

Сүүлийн 24 цагт соронзон шуурганы далайцын түвшин “G4” буюу маш өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа аж. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин,  “G1” – сул түвшин гэж үздэг.

Соронзон шуурга “G4” түвшний далайцтай байх үед цахилгаан сүлжээний хүчдэл хэлбэлзэж гал хамгаалагч болон эрчим хүчний шугам сүлжээний бусад хэсэгт гэмтэл учруулж болзошгүй байдаг аж. Түүнчлэн сансрын хиймэл дагуулын болон радио давтамжийн байршил тогтоох төхөөрөмжүүдийн ажиллагаа олон цагаар сааталд орж болзошгүй.

Соронзон шуурганы нөлөөгөөр ОХУ-ын Москва, Санкт Петербург зэрэг хэд хэдэн бүс нутагт туйлын туяа ажиглагдсан талаар өмнө нь мэдээлжээ.

scroll to top