ОБЕГ-ын баг тамирчид спортын тэмцээнд амжилттай оролцов

345616353_950014499748752_7455579637517395913_n.jpg

Стандарт хэмжилзүйн газраас Монгол Улсын Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудын дунд “Эрүүл мэнд-Эрч хүч-эерэг хандлага” спортын олон төрөлт тэмцээнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороонд зохион байгууллаа.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, Стандарт хэмжилзүйн газар, ШӨХТГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үндэсний итгэмжлэлийн төвийн нийт 12 багийн 200 орчим тамирчин оролцож, сагс, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар гэсэн таван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газрын эрэгтэй баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд тус бүр алт, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд алт, гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртлээ.

Мөн дартсны эмэгтэй, эрэгтэй төрөлд тус бүр мөнгөн медалийн эзэн боллоо.

Түүнчлэн сагсан бөмбөгийн “Шилдэг тоглогч”-оор ОБЕГ-ын тамирчин, ахмад Э.Гантулга, гар бөмбөгийн “Шилдэг тоглогч”-оор ОБЕГ-ын тамирчин, ахлах ахлагч Ц. Сарантуяа, дэд ахлагч Б. Мөнхжин нар тус тус шалгарсан юм.

scroll to top