Аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ

643A7282.jpg

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр 21 аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.

Хурлаар ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штабын сургууль”-ийн талаар мэдээлэл өгч,  сургуульд оролцох бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг чиглэл болгосон юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх  зорилгоор “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top