Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

643A7448.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж,  ОБЕГ-аас захиалгаар хийгдсэн “Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн судалгаа”-ны ажлын эцсийн тайланг хэлэлцлээ.

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухаан технологи, инновацын дэд зөвлөл”-ийн төлөвлөгөө, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын асуудлыг тус тус хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top