БНСУ-ын Агаарын цэргийн хүчин (АЦХ) Чонжу хотын баазад “Soaring Eagle” томоохон сургуулилалтаа эхлүүлжээ.
Тогтмол зохион байгуулдаг энэхүү сургуулилалтад 260 орчим цэргийн алба хаагч, 60 орчим нисэх онгоц, түүний дотор радарт баригддаггүй F-35A болон F-15K, KF-16 сөнөөгч онгоцнууд, түлшний танкер KC-330 оролцоно гэж АЦХ мэдээлсэн байна.
Тавдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх сургуулилалтад оролцогчид “дайсны чухал хэрэгсэл, байгууламж, өдөөн хатгалгын эх сурвалжуудад” цохилт өгөх тактик боловсруулна. Түүнчлэн их бууны суман, хөдөлгөөнт пуужингийн цогцолбо зэрэг газрын байнуудад богино хугацаанд шуурхай урьдчилсан цохилт өгөх сургуулилалт хийнэ гэж АЦХ мэдээлжээ.
“Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь үргэлжилсээр байгаа өдөөн хатгалга, аюул заналд шуурхай хариу арга хэмжээ авах, цохилт өгөх боломжуудыг шалгах замаар үйл ажиллагааны чадавхыг сайжруулахад оршино” гэж уг сургуулилалтын командлагч АЦХ-ний хурандаа Вон Квон Су мэдээлжээ.
АЦХ-ний “Soaring Eagle” сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр нэгээс хоёр удаа тогтмол хийдэг аж.