“Иргэд баяр ёслолыг сайн төлөвлөдөг ч газар хөдлөлтийн гамшгийн үеэр юунд бэлэн байхаа мэдэхгүй байна”

lc3s76_Untitled_design_6__x974.jpg

М.Батчимэг

Сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор тус сургуулийг хийхээр болсон байна. 

“Бэлэн бай гэсэн самбарын QR-ыг уншуулах юм бол Улаанбаатар хотод байгаа 191 аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ”

Өчигдрөөс олон нийтийн газруудад байршаад буй “Бэлэн бай” гэсэн QR бүхий сурталчилгааны самбар иргэдийн сонирхлыг татаад буй.

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Бид стратегийн команд штаб сургуулийнхаа хүрээнд “Бэлэн бай” 20 хоногийн аяныг эхлүүлж байна. Тус сурталчилгааны самбар дээрх QR кодыг уншуулах юм бол газар хөдлөлтийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон Улаанбаатар хотод байгаа 191 аюулгүй цэгийн байршил зэрэг мэдүүллүүдийг энгийнээр хүргэсэн байгаа” гэлээ.

ОБЕГ-аас хийсэн аналитик судалгааны дүнгээр иргэдийн газар хөдлөлтийн талаар мэдлэг, ойлголт цэгцгүй, бэлтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг цэгцтэй байдлаар иргэдэд хүргэх үүднээс Belenbai.mn-г бэлтгэсэн байна.

“Иргэд шинэ жил, цагаан сар зэрэг баяруудаа сайн төлөвлөдөг ч газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход юунд бэлэн байхаа мэдэхгүй байна. Тийм учраас сошиал орчноор дамжуулан цогц, цэгцтэйгээр мэдээллийг хүргэхээр бэлдлээ” хэмээн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг хэллээ.

Түүнчлэн ирэх зургадугаар сарын 8-ны өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотод суурилуулсан зарлан мэдээллийн дохиогоор ард иргэдэд аюулгүй цэг талбай дээр цугларах, нүүн шилжих дадлага сургууль, эрэн хайх, аврах ажиллагаа болон хээрийн эмнэлгээ дэлгэх зэрэг ажлуудыг хийхээр болжээ.  

Эх сурвалж: ikon.mn

scroll to top