“Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгууллаа

643A7855.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран  “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн удирдах бүрэлдэхүүний “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгууллаа.

Штабын дадлагад хамрагдсан бие бүрэлдэхүүн газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top