Аврагчид охиныг аюулгүй буулгалаа

9e95376bd8e63ac29ff2ae5431540caaoriginal.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар  57 дугаар байрны дээвэр дээрээс арван жилийн сурагч байж болзошгүй охин амиа хорлохоор завдлаа гэсэн иргэний тусламжийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын шуурхай утсанд 12.30 цагийн орчимд иржээ. Дуудлагын  дагуу онцгой байдлын аврагчид тухайн газарт шуурхай очин ажиллаж, охиныг аюулгүй буулгаж, аварсан байна. Алба хаагчид сэтгэл санааг нь тайвшруулах чиглэлээр шууд харилцан ярих маягаар аврах ажиллагааг явуулжээ. Тухайн охин хэрвээ үсэрсэн бол онцгой байдлынхны хашааны хоёр талд дэлгэсэн дэвсгэрний голоор, төмөр сараалжан хашаан дээр унах магадлал өндөр байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэн учирлан ярьсан юм.

Сүүлийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт өндрийн энэ төрлийн дуудлага ирэх нь нэмэгджээ. Амиа хорлохоос гадна бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах гэж байна гэсэн дуудлага ихэссэн байна. Энэ нь ар гэрийн шууд харилцаа, бага насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гэх мэт янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй гэж аврагчид тайлбарлажээ.

www.news.mn        Д.УЛАМБАЯР

Зургийг Н.БАТМӨНХ

scroll to top