“Эрүүл бие-Зөв дадал” явган аялалд 170 гаруй алба хаагч оролцож байна

643A8802.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Дотоод цэргийн штабаас зохион байгуулж байгаа Төв аймгийн Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллын нээлт “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-т боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болоод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

Энэхүү явган аялалд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, Дотоодын цэрэг, ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын 170 гаруй алба хаагчид оролцож, 16,2 км замд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнд ур чадвараа сорино.

Мөн энэ өдөр  ШШГЕГ-аас Налайх дүүрэгт зохион байгуулж байгаа мод тарих ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 25 залуу офицер, нэг залуу гэр бүл оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top