Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлтэд хүндэтгэл үзүүлэв

643A8855.jpg

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлтийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мишээлт Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа хүрэл медалийг хүртэж, түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эрэгтэй боксчдын 67 килограммын жинд анхны хүрэл  медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top