Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн баруун хагаст борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, +22…+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 31-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 31, 6 дугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Мунжив” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 05.28-ны өдрийн 08:00 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин О-ийн 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 14:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Нуур”-ын 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.    

Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн Монгол хороолол сумын төвд/   05.28-ны өдрийн 20:30 цагт 2 байшин, 1 амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй, 3х5 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатсан тул Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэн мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 22:51 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.     

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нүхэн жорлон, дулааны худагт унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь 1 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР      

scroll to top