Япон, АНУ, Австрали, Канад Зүүн Хятадын тэнгист хамтарсан сургууль хийжээ

647fdfaf9c02d.jpeg

Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчин АНУ, Австрали, Канадын тэнгисийн цэргүүдтэй Зүүн Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт хийсэн талаараа мэдэгджээ.

Өөрийгөө хамгаалах хүчний мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт эхэлсэн гурван өдрийн сургуулилалтад Япон, АНУ-ын эскадрын мина тээгч зэрэг таван хөлөг онгоц оролцсон байна.

Хөлөг онгоцнууд мэдээлэл солилцохын тулд харилцаа холбооны системээ холбох замаар тактикийн дадлага хийжээ. Өөрийгөө хамгаалах хүчин мөн таван хөлөг онгоцны зэрэгцэн хөвж буй зургийг нийтэлсэн байна.

Эдгээр дөрвөн орон 2019, 2022 онд Номхон далай, Өмнөд Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт хийж байсан бөгөөд энэ удаагийнх Зүүн Хятадын тэнгист хийсэн анхны сургуулилалт болжээ.

“Энэхүү хамтарсан сургууль нь Хятад улсын далай тэнгис дэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буй энэ үед чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлооход чиглэсэн дөрвөн орны хамтын ажиллагааг бэхжүүллээ” гэж Өөрийгөө хамгаалах хүчин мэдээлсэн байна.

scroll to top