1.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь 2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонь 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчиний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонь 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Булгийн Цагаан-Овоо” гэдэг газар иргэн С-ийн 32 хонь 2016.02.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Аман хужирын бор нуруу” гэдэг газар иргэн Ч-гийн 37 хонь 2016.02.21-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 289 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Их-Уул багийн “Зараагийн Буян-Овоо” гэдэг газар иргэн Б-гийн 7 хонь 2016.02.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурга 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Өвөр нумт” гэдэг газар малчин М-ийн 1 ямаа 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Урт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Талын хашаат” гэдэг газар малчин Н-ийн 1 нохой, Баянгол багийн “Цагаан толгойт“ гэдэг газар малчин Г-гийн 1 ямаа 2016.02.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Цацын нуга” гэдэг газар малчин Э-гийн 2 үхэр 2016.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Цөнхлөг” гэдэг газар малчин О-гийн 2 хонь, 1 ямаа 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Зоогийн хот” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бүдүүн-Ухаа” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар малчин Ч, Н, Я нарын 3 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн баруун талд авто замын зорчих хэсэгт иргэн Б-гийн 99-50 УБЦ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.15-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны-Ундраа” ХХК-ийн хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.15-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР