Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай баг, “Баянхангай” гудамжны задгай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын “Ниссан Эдвон” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 2 минут ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Хэрлэн” хорооллын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 22:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 12х12 метрийн хэмжээтэй 2 давхар монсарттай байшин дотор эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс урд зүгт 100 км/-т Гэр шатаж байна гэсэн мэдээллийг 06.27-ны өдрийн 03:17 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, “Хьюндай Портер” загварын ачааны автомашины 2 дугуй шатаж байсныг 04:28 цагт гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 06.26-ны өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 05:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах баг, Давс гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид хээрийн гал түймрийг унтраахаар ажиллан 06.26-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулсан бөгөөд 07:06 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 10 дугаар давхрын цонхноос эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /31 настай, эмэгтэй,/ 10 дугаар давхрын цонхоор үсрэх гэж байсныг ярилцлага хийн 05:55 цагт буулган тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд цогцос байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ч/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голын уснаас 17:40 цагт гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн. Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан Э /20 настай, эрэгтэй/ нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боргодой баг, “Хоёр-Эрдэнийн хооронд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвийн хойд зүгт 13 км/-т 06.26-ны өдрийн 17:00 цагийн орчим түр зуур 20-22 м/с хүчтэй салхилсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг тухайн өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцахад малчин Д-ийн 5 ханатай гэр ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. 

Салхи, шуурга – Шороон шуурга: Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат баг, Цагаан булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 290 км, сумын төвөөс баруун урд зүгт 29 км/-т 06.26-ны өдрийн 19:40 цагийн орчим түр зуур 18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг тухайн өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус багийн малчин Г-ийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр нурсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Үер – Уруйн үер: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн задгай 06.25-ны шөнө их хэмжээний бороо орсоны улмаас Хишигт цайны газар үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 12х8 метрийн хэмжээтэй “Хишигт” цайны газар үерийн усанд автсан байсныг 02:46 цаг ажиллаж 25 тн ус соруулсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, “Замын хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс урд зүгт 1 км/-т 06.26-ны өдрийн 22:12 цагаас 06.27-ны өдрийн 00:24 цаг хүртэл усархаг аадар бороо орсны улмаас айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Л-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин мөн 3х4 хэмжээтэй зоорь үерийн усанд автсан байсныг 02:10 цаг ажиллан ус соруулах насос ашиглан нийт 3.6 тн усыг соруулж,  үерийн усанд өртөж болзошгүй байсан Б /2 настай, эрэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top