Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.06.27/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 70 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Тухайлбал, сүүлийн 72 цагийн хугацаанд цаг агаарын хэт халалт, гэнэтийн хүчтэй салхи шуурга, аянга цахилгаанаас шалтгаалан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдад нийт 5 удаагийн хээрийн гал түймэр гарлаа.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, бүрэн унтрааж, орон нутгийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.
Иймд:
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангах,
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
– Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
– Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.