Төслийн хамтарсан зохицуулах хорооны III хуралдаан боллоо

GJ1A9424.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн  хамтарсан зохицуулах хорооны III хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааныг ОБЕГ-ын Бодлого зохицуулалтын газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Монгол дахь ЖАЙКА суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи нар нээж үг хэлсэн юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш ажлын хэсгүүд хүчитгэлийн үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөгөө, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төлөвлөлтийн гарын авлага, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ ба хүчитгэлийн аргачлал, сургууль, цэцэрлэгийн барилга төлөвлөлтийн гарын авлага, хүчитгэх шаардлагатай барилгын эрэмбэлсэн жагсаалт, аргачлал боловсруулах зэрэг ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна.

Хурлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top