Оттаваг түймрийн утаа дахин бүрхэв

1_1708237.jpg

Канадын Онтарио мужийн Оттава хотыг ойн түймрийн утаа дахин бүрхжээ.

Тус хотын агаарын бохирдлын түвшин 10 баллын хэмжүүрээс 8 баллыг зааж байгаа аж.

Квебек мужид асаж буй ойн түймрийн утаа бусад мужууд руу тархаж байгаа юм. Түймрийн улмаас ням гарагт агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрчээ.

Канадын Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дюклогийн мэдэгдсэнээр 2023 он эхэлснээс хойш ойн түймрийн улмаас 5.7 сая га талбай шатжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээс 10 дахин их тоо аж.

scroll to top