Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болно.
Тус чуулганыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцлоо.
Уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 50 орчим алба хаагч оролцож, “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга ба хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.