Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүлж, цомын эзэн боллоо

viber_image_2023-07-26_10-03-46-269.jpg

Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency  хамтран зохион байгуулсан “Km drone cup 2023анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн боллоо.

 Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, Солонгосын нийт 13 баг оролцож, онцгой байдлын үед эрэх хайх, аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шуурхай газар зүйн байршлыг тогтоох, мэдээлэх даалгаврыг гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан байна.

Энэ үеэр БНСУ -ын “Sundori Drone” компанийн хөгжүүлж үйлдвэрлэж байгаа тусгай зориулалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, ModelSIM компанийн дрон сургалтын “eDrone Simulator” программыг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top