1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон, Завхан аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +39…+44 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газраар +34…+39 градус, бусад нутгаар +30…+35 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +32…+34 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +32…+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 радус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиж 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 5 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Далан-Өртөө овоо’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/-т автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “ZZ4257V3247C1” загварын зүтгүүр автомашины чиргүүл дээрх 183 тн нүүрсний шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн “Хүрэн толгой” газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/ Эзэнгүй айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан иргэдийг очиход малчин Э-ийн 20х20 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 7 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х3, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Хөөвөр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 м хашаа шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 14 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Креста” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Малчдын хороолол”-ын автозамд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Элентра” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Нарийн бургас гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөө зүүн урд зүгт 10 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.29-ний өдрийн 22:09 цагт цурамд оруулж, 07.30-ны өдрийн 07:52 цагт бүрэн унтраасан.
Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Бэрхийн-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.30-ны өдрийн 12:35 цагт цурамд оруулж, 15:55 цагт бүрэн унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Голын усанд осолдсон: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км/-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн У /23 настай, эмэгтэй/-ийг 07.30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “96 дугаар точка” гэдэг газар, “Хараа” голоос цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Дунд” голоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо хүртэл иргэн Б /53 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр 2 хүүхэд “Туул” голын усанд боогдсон байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/17 настай, эрэгтэй/, иргэн Н /15 настай, эрэгтэй/ нар “Туул” голын салаанд боогдсон байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР