Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга дайрсны улмаас цахилгаан эрчим хүч тасарчээ. “PowerOutage” цахим хуудсанд мэдээлснээр 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй хэвээр байна.
Вашингтонд 14 мянга орчим, Мэрилэнд муж улсад 100 мянга гаруй, Виржиниа муж улсад 90 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.
АНУ-ын цаг уурын албанаас мэдээлснээр, Вашингтон хотын зарим дүүрэгт салхины хурд секундэд 37 метр хүрчээ. Хүчтэй салхинд модод хугарч унасны улмаас хотын олон хэсэгт замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байна.
Цаг агаарын хүнд нөхцөл байдал мөн Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани, Баруун Виржини зэрэг тус улсын Зүүн эргийн бусад муж улсуудад, түүнчлэн Иллинойс, Миссурид ажиглагдаж байгаа аж.