Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Untitled-7av40bzlp2hkentd6e7fl4lfcugh6f351bqf7wbopq8.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  8 дугаар сарын 4-ний  өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа  гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/ Халх  /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80 см Сөгнөгөр гол, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 5-ны  өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см  нэмэгдэх хандлагатай байна. Мөн  8 дугаар сарын 5-6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

scroll to top