Үерийн улмаас үүссэн 3975 тн лаг шаврыг цэвэрлэж, 143,500м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ

366104721_592947286368453_8786498822892795657_n.jpg

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн улмаас үүссэн лаг шавар, хогийг цэвэрлэх ажилд Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллага болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 23 байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

 Алба хаагчид өнөөдөр буюу 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл 3,975 тн лаг шаврыг 165 рейсээр зөөж, 111 өрхийн хашаа буюу 143,500м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, далан хөвөөний засвар дүүргэлтэд 179 рейс машинаар 3,487 метр куб дайргыг ачиж зөөж ажиллалаа.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон айлуудыг БЗД-ийн 21 дүгээр хороо, Тоосгоны хэсэгт байрлах 5 га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлс зэргээр бэлтгэл ажлыг хангаад байна.

  Түүнчлэн түр хорогдох байрыг ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн урлаг зааланд дэлгэж, 8 дугаар сарын 5-8-ны өдрийг хүртэл нийт 49 иргэнийг байрлуулан, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top