Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн судалгааны баг гүйцэтгэж байна.
Судалгаанд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Чингэлтэй, Сонгино хайрхан, Налайх дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах түймэр унтраах, аврах анги, Уул уурхайн аврах ангийн алба хаагчдыг хамруулж байгаа юм.
Алба хаагчдаас ярилцлага, чадамжийн сорил, асуулга зэрэг нийт зургаан төрлөөр судалгааны тоон өгөгдөл цуглуулан, судалгааг нэгтгэн гаргаж, танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.