Тажикстанд ширүүн борооны улмаас 13 хүн амиа алджээ

alKXOAG4yQ9oARTMr3pr7ZRF6ZLQCy1QsJu2s33mYlh90BTBhPqOnz-time_mn.jpg

Тажикстаны олон газарт 27-ны өдөр хүчтэй ширүүн бороо орсны улмаас уулын нуралт үүсч, одоогийн байдлаар 13 хүн амиа алдсан байна.

Тажикстаны Ховар мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлснээр “ширүүн борооны улмаас болсон байгалийн гамшиг нь гол төлөв Тажикстаны нийслэл Душанбе хотоос холгүй орших Вахдат, Рудаки бүсэнд болсон байна”.

Ширүүн борооны улмаас Душанбе хотын зарим дүүрэгт ус, цахилгаан тасалдсан бөгөөд уулын нуралтаас болж Душанбе болон хоёр дахь том хот Хужандыг холбосон зам эвдэгджээ.

Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон өнөөдөр, 28-ны өдөр Онцгой байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх иргэний хороонд заавар өгч, гамшгийн улмаас учруулсан хохирлыг бууруулах арга хэмжээг шуурхай авахыг шаардсан байна.

Эх сурвалж:time.mn

scroll to top