1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. Ногоон нуурын гудамжинд баригдаж байгаа барилгын хашаан дотор чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 12:11 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:06 цагт очиход 6х4 метрийн хэмжээтэй чингэлэг дотор эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо, Яргайтын богины задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:18 цагт очиход иргэн Н-гийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Дулаан багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.3 км замыг туулан 19:13 цагт очиход иргэн Б-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Уст багт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:19 цагт очиход иргэн О-ын 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар цайны газрын дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхаан 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 21:31 цагт хүлээн авсан.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 300 м замыг туулан 21:33 цагт очиход иргэн М-ийн “Приус-20” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Матад сум. Эрдэнэбадрах багийн “Лаг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан.
Дорнод аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Чин-Бэри” ХХК-ийн хадлангийн ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 09.24-ний өдрийн 20:10 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймаг, Тэс сум. 1 дүгээр багийн “Дунд бух” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш зүгт 213 км, сумын төвөөс баруун зүгт 41 км, Ө-50°34’12.0″, У-93°03’36.0″/ 09.25-ны өдрийн 01:22:07 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 01:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол:Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон бөгөөд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг 09.21-ний өдөр хүлээн авсан.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 09.24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо “Өндөөгийн гарам” гэдэг газар, /”Халгайтын-Ам”-ны задгай/ 4 хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М/34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Зайсангийн-Ам” гэдэг газар 3 хүн самарт явснаас иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.24-ний өдрийн 09:00 цагаас 19:27 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газраас “Тэнгэр хад” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.25-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР