ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЭМЧ-СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ЧАДАВХЖУУЛНА

viber_image_2023-10-17_11-59-30-035.jpg

Гамшиг аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэл зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой сургалтыг ОБЕГ-аас зохион байгуулж байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтэн 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Тэд гамшиг ослын үеийн газар дээрх анхны тусламж, эрэмбэлэлт, хугарал бэртлийн үеийн яаралтай тусламж, толгой хүзүүний гэмтэл зэрэг сэдвээр мэдлэг ур чадвараа дээшлүүлж, чадавхажна. Энэхүү сургалтыг “Ач” анагаах ухааны их сургуультай хамтран ДЭМБ-ын дэмжлэгээр зохион байгуулж байна.

scroll to top