ОН ГАРСААР ОЙ ХЭЭРИЙН 93 УДААГИЙН ТҮЙМЭРТ 583 ГА ТАЛБАЙ ӨРТЛӨӨ

3k3nh90hel5cocok0ktblqcjkc.jpg

Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Сүүлийн 8 хоногийн дотор таван дуудлага бүртгэгдэж 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна. Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе “гэж үздэг. Хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ. Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top