Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтаж уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг “Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, талуудын оролцоо” сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцох, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл nema.dri.mn@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжтай энд дарж танилцах боломжтой.