Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. өдөртөө +8…+10 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Архангай аймаг, Хайрхан сум. Өгөөмөр багийн 5 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвд/ 10.24-ний өдрийн 12:45 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Хайрхан сумын Засаг даргын Тамгын газраас 15:59 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын Задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 12:46 цагт очиход эзэнгүй айлын хашаанд шар өвс шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хорооны “Бурхант”-ын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:51 цагт очиход иргэн Н-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хорооны 54 дүгээр гудамжны Задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 13:53 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хорооны Задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:02 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 24 дүгээр хорооны Яргайтын “Богины-Ам”-нд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:51 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 29 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдоийн 18:28 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 18:38 цагт очиход эзэнгүй хашаанд 3х4 метрийн хэмжээтэй зөөврийн сууц, 4 метр хашааны хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хорооны “Баянгол”-ын 2 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагч 14 км зам туулан 18:50 цагт очиход иргэн М-ын хашаанд шар өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Тахилт”-ын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 20:52 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 2х3 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар, 20 метр урт хашаа шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 6 дугаар хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 20:59 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Цэргийн хотхоны Задгайд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 21:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хорооны “Тоосго”-ны 12 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 21:55 цагт очиход эзэнгүй хашаанд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 22:01 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хорооны “Офицер хороолол”-ын шинээр баригдаж байгаа барилгад цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 23:00 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган. Цогт-Уул багийн Задгайд нарийн боовны цехийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 23:48 цагт очиход нарийн боовны цех шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хороны “Хандгайт”-ын 25 дугаар гудамжинд нийтийн байрны галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 02:11 цагт очиход иргэн Н-ын нийтийн байрны 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд хураалттай байсан түлшний мод шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид “Бугант номин” ХХК, “Номголжин” ХХК, “Цант-Ажнай” ХХК, “Мандал-Оргил” ХХК, “Нугын хишиг” ХХК, “Үзэгдэх дэлгэр” ХХК, УБТЗ-ын “Зүүн хараа” өртөөний Мод боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид 10.23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулж зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж 10.24-ний өдрийн 15:10 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Чулуут-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 135 км-т, /Монгол Улсын хилийн 1463 дугаар тэмэгтийн чиглэлд/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилтан алба хаагчид хамтран хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 17:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 6400 га талбай өртөж шатсан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 5 дугаар багийн “Үнэгэдийн хороон бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:03 цагт унтраасан. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.
3.ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ
Газар хөдлөлт: Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Модон хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/ 10.24-ний өдрийн 21:17 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 21:33 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хорооны “Богд хан” ууланд иргэн Г 10.19-ний өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохой, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч, ар гэрийнхэнтэй хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г/41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт зогсоосон.
5.БИОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ
Галзуу: Дундговь аймаг, Дэлгэрхангай сум. Ар шавагтай багийн “Шашир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 177 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ийн 1 үхэр 10.05-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлэхэд 10.09-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 10.06-ны өдрийн А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 1 цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн 1 үхрийг зориудаар устгаж 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 10.23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар цуцалсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР