1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд Алтайн салбар уулсаар түр зуур 14-16 м/с, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Дархан-Уул аймаг, Дархан сум. Дархан сумын 14 дүгээр багийн Задгайд дөрвөн давхар барилгын зоорийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:04 цагт очиход иргэн Д-ийн 15х30 метрийн хэмжээтэй 4 давхар барилгын зоорийн давхарт хог шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:34 цагт очиход иргэн А-ын 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:15 цагт очиход иргэн Б-ны 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:29 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сум. 5 дугаар багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 20:33 цагт очиход иргэн Б-ийн 11х36 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 18 минут ажиллаж унтраасан. 23:50 цагт
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:14 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 35 дугаар хорооны Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 21:59 цагт очиход иргэн Б-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 21:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 17 км зам туулан 01:14 цагт очиход иргэн Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 26 дугаар хорооны “Олимп” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 01:21 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 01:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Баянтүмэн сум. Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 10.30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан. Тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, 9 автомашинтай малчин А/57 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажилагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР