Дэд хурандаа Д.Хонгор клиникийн профессор цол хүртлээ

viber_image_2023-11-02_16-22-11-145.jpg

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор клиникийн профессор цол хүртлээ.

Тэрбээр 2006 оноос хойш өнөөг хүртэл 17 дахь жилдээ Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байна.

Анх ОБЕГ-ын харьяа Шуурхай бүлэг 105-д дуудлагын эмчээр ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газарт мэргэжилтэн, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн ерөнхий эмч, албаны дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2019 оноос ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Санхүү, ар талын газарт Эрүүл мэндийн тасгийн даргаар ажиллаж байна.

Тэрбээр анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top