Харилцан ойлголцлын санамж бичиг батлав

dornogovi2.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Чех улсын “Каритас Чех Репаблик” ТББ-тай хамтран тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн сумын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хүрээнд зудад нэрвэгдсэн 450 өрхөд 1.5 сарын хугацаанд хэрэглэгдэх хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийг сум, баг, айл өрхөд хүргэх ажлыг зохион байгуулах юм.

Түүнчлэн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар аймгийн Улаан Загалмайн Хороо орон нутгийн хэмжээнд  “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн, иргэдэд гамшгийн хариу арга хэмжээ авах мэдлэг, чадварыг олгох сургалт зохион байгуулах, гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх зэргээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах гэрээ байгуулав.

dornogovi1

scroll to top