1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2+3 градус дулаан, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-ний өдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -11-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жанжин”-ны гудамжны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 14х40 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон цахилгааны хуваарилах самбар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 6х8 метрийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт 3 дугаар багийн “Угтах хаалга” гэдэг газар Суудлын автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 3х3.5 хэмжээтэй амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 281 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.09-ний өдрийн 18:00 цагийн орчим малчин П-ийн хотонд малаа хотлуулаад 4 км орчим зайтай гэрлүүгээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид малчин Б /73 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.10-ны өдрийн 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт 4 км-т төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, малчин О-д хүлээлгэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх баг Баянбулаг-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 65 км-т/ Суудлын 2 автомашин намагт суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Харриер” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.
Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Улаан даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ын “Приус 41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 21 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР