Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Өгийннуур сумын Өгий багийн “Өгий” нууранд 08-93 УБУ улсын дугаартай “Prius” загварын автомашинтай 4 иргэн загасчилж яваад нуурын эргээс 200 метрийн зайд автомашины дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 14:10 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 4 албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.03.31-ний өдрийн 13:39 цагт;

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ баг /аймгийн төвөөс 80 км/-ийн Хар ус нуурын “Баатарын дугуй-Ар, Харзны зүүн” гэдэг газар 21-25 ХОА улсын дугаартай “УАЗ” загварын автомашинтай 2 иргэн айл нүүлгэж яваад автомашины дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 48 дугаар ангийн 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.03.31-ний өдрийн 10:00 цагт тус тус татан гаргасан.

Цасанд саатсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрэг бүрэг” амралтын газрын дэргэд 42-29 БРА улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 22:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн З /41 настай, эрэгтэй/, М /38 настай, эрэгтэй/, Н /38 настай, эмэгтэй/ С /38 настай, эмэгтэй/, Т /5 настай, эрэгтэй/ Д /3 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт хүргэсэн, автомашиныг цаснаас татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Цэцэг модны даваа” гэдэг газар 00-70 ӨВА улсын дугаартай 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.04.01-ний өдрийн 04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтайгаар цаснаас татан гаргахаар ажиллаж байна.

Шар усны үер: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 12 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Ц /45 настай, эрэгтэй/, З /74 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нарын 15 ам бүлтэй 3 айлын гэрт ус орсон тухай дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усыг соруулж, урсгалыг өөрчилж аюулгүй болгосон.

2.Аюулт үзэгдэл талаар:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Сонгино сумын төвөөс баруун урд зүгт 20 км-ийн зайд /У-95072/00//, Ө-48089/00/// 2016.04.01-ний өдрийн 5:28:07 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар  2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар  малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт  100 хонь өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;         

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Мөглөнгийн-Ар” гэдэг газар малчин Б-гийн 20 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.16-ны өдрийн 389 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэнтовог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;   

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Гурван худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 тэмээ 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;             

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Боргочин” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайнтал багийн “Хараацай” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүргэдэй” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Элсний худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Ногоон тохомт” гэдэг газар малчин З-гийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Баруун хөх даваа” гэдэг газар малчин Ө-гийн 2 үхэр 2016.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Цагаан тэмээтийн говь” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.03:31-ний өдрийн 16:40 цагт унтраасан.

Сүхбаатар аймгийн Наран сумын Тосонгийн гол багийн “Арын-гуу” гэдэг газар иргэн С-ийн өвөлжөө шатсаны улмаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.30-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0184 дүгээр ангийн 18 албан хаагч, 3 автомашинтай, Наран сумын 35 иргэн, 2 автомашинтай, Дарьганга сумын 22 иргэн, 3 автомашинтай, нийт 87 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.03.31-ний өдрийн 14:10 цагт унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2  дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэргэд цахилгаан хуваарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 11:59 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч,

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 14:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 280 дугаар цэцэрлэгийн өрөө түрээсэлдэг “Шүрт булаг” хэвлэлийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 16:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 17:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-Ойл” ШТС-ын дэргэд бохирын нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.03.31-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж нэр тодорхойгүй /45-50 настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж  тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top