“Говийн чоно-2016” олон улсын сургалт эхэллээ

9X1A3814-1.jpg

АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр эхэллээ.

Улаанбаатар хот, Орхон аймагт нэг цагт эхэлж буй энэхүү сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байгаа юм.

Энэ жилийн “Говийн Чоно-2016” дасгал сургууль нь Орхон аймагт болох газар хөдлөлтийн дасгал сургуулилтад тулгуурлах бөгөөд үндэсний болон дотоодын Гамшгийн удирдлагын төлөвлөгөө, газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөө, цэрэг-иргэний хамтын ажиллагааны зохицуулалт болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авах чадавхийг бэхжүүлэх зэргийг шалгахад чиглэгджээ.

Харин өнөөдрийн хувьд онолын сургалтууд явагдах юм байна.

9X1A38129X1A3842

9X1A38749X1A38469X1A38419X1A3879 9X1A3818

scroll to top