Гамшгийн үед сумыг нүүлгэн шилжүүлэх, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах дадлага сургууль зохион байгуулав

IMG_9405.jpg

Онцгой байдлын ерөнхий газар Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” олон улсын сургалт, дадлага сургууль тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг сургалт өмнө нь гамшгийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаар ихэвчлэн төлөвлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байсан юм. Тэгвэл энэ удаад гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүлээж авах вэ, гамшгийн голомтоос иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх вэ гэсэн чиглэлээр бодит байдал дээр сургуулилт хийснээр онцлог болж байна. Түүнчлэн анх удаа хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод зэрэг зохион байгуулагдаж, дадлага сургуулилт хоёр газар зэрэг явагдсан.

Орхон аймгийн хувьд уулын баяжуулах үйлдвэрийн тэсэлгээтэй холбоотойгоор газар хөдлөлтийн эрсдэл үүсэх магадлал өндөр бүсээр нэрлэгддэг. Тиймээс гамшгийн үед сумыг нүүлгэн шилжүүлэлт хийлгэх, гадны хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, тараах дадлага сургуулийг Орхон аймагт  зохион байгууллаа. Сургалтад аймгийн цэргийн хүрээний анги байгууллагууд, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдсан юм.

Сургалт өнөөдөр дөрвөн өдөр зохион байгуулагдсан сургалтын явцаа дүгнэж, 2017 онд зохион байгуулагдах “Говийн чоно” сургалтад зориулсан зөвлөмж гаргаснаар өндөрлөнө.

IMG_9738 IMG_9614 IMG_9610 IMG_9605 IMG_9540 IMG_9534 IMG_9481 IMG_9473 IMG_9442 IMG_9435 IMG_9433 IMG_9427 IMG_9388 IMG_9366 IMG_9365

 

scroll to top