Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар  2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар  малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт 100 хонь өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Мөглөнгийн-Ар” гэдэг газар малчин Б-гийн 20 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.16-ны өдрийн 389 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;   

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайнтал багийн “Хараацай” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүргэдэй” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Элсний худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Ногоон тохомт” гэдэг газар малчин З-гийн 1 үхэр 2016.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Баруун хөх даваа” гэдэг газар малчин Ө-гийн 2 үхэр 2016.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Овоотын-Эх” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн “Арц” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.            

2.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн Хилийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын /сумын төвөөс хойд хилийн зүгт 80 км-т/ “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.04.06-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч, орон нутгаас 57 иргэн, нийт 84 хүн ажиллаж, 2016.04.07-ны өдрийн 04:30 цагт унтраан, түймэр дахин орж ирэхээс урьдчилан сэргийлж манаж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Хар бураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн гарч унтраасан боловч 2016.04.07-ны өдрийн 10:30 цагт түймэр дахин гарсан тул сумаас нэмэлтээр 40 иргэн,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум /сумын төвөөс зүүн зүгт 45 км/-ын Хадын булан багийн “Нүхтийн уурхай” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч орон нутгийн 22 иргэн, Хилийн 0146 дугаар ангийн 6 албан хаагч, нийт 28 хүн тус тус ажиллаж байна.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 5, зөрчлийн 1, мэдээллийн  дуудлагатай байлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн ил уурхайн 710, 720, 730 дугаар үе давхаргад гал гарсан дуудлагыг 2016.04.01-ний өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 16 албан хаагч, “Адуунчулуун” ХХК-ийн 25 ажилтан, нийт 41 хүн ажиллаж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дугээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08-ны өдрийн 05:29 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн оюутны дотуур байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллаж, 1 дүгээр давхарын үйлчлэгчийн өрөөнд гал гарсаны улмаас 2, 3 дугаар давхаруудад их хэмжээний утаажилтад өртсөн нийт 52 оюутныг аварч аюулгүй гаргасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Урантогоо уулын ойролцоо /аймгийн төвөөс хойд зүгт 80 км/ малчин Б-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 15:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж, 23 боодол өвс шатаж байсныг орон нутгийн 14 иргэний хамт бүрэн унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Хананг”-ийн 2 дугаар гудамжинд иргэн Б-гийн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Хуучин хорооллын 23 дугаар байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.07-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Арбатын гудамжийн “Ургац” нарийн боовны үйлдвэрийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.08 өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуурын дэргэд автозамын зорчих хэсэгт 14-56 УБЛ улсын дугаартай “Huindai Portor” загварын автомашин, 15-64 ОРХ улсын дугаартай “Huindai Gress” загварын автомашинтай мөргөлдсний улмаас эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.02.07-ны өдрийн 19:22 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, Н /45 настай, эмэгтэй/, Ч /41 настай, эрэгтэй/, Ж /37 настай, эмэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг НЯТТТөв болон сумын түргэн тусламжийн эмч нартай хамтран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд  шилжүүлж, иргэн Б /35-40 орчим настай, эрэгтэй/ эмнэлэгт хүргэгдэн ирж нас барсан, нэр нь тодорхойгүй 40 орчим настай, эрэгтэй газар дээрээ нас барсан байсныг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top