БНЧУ-ын Чех-Зүүн Азийн хуралдааны танхим, Төрийн экспортын батлан даалтын корпорацийн экспортын кредитын даатгалын газар, “СЧОБ” банкны экспорт, худалдааны санхүүгийн газар, “АГИЛЕ” компанийн төлөөлөгчид энэ сарын 13-16-ны хооронд албаны айлчлал хийж байна.
Уг айлчлалын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян БНЧУ-ын Чех-Зүүн Азийн хуралдааны танхимын захирал, Төрийн экспортын батлан даалтын корпорацийн экспортын кредитын даатгалын газрын дарга, “СЧОБ” банкны экспорт, худалдааны санхүүгийн газрын менежер, “АГИЛЕ” компанийн ерөнхий захирал нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улсын нөөцийн хүнсний болон шатахууны агуулах барих төслийн санхүүжилтийн асуудлаар харилцан санал солилцлоо.