513 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ

13059757_791455527652965_327817099_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд 513 айлын орон сууцны барилгын ажлыг энэ сарын 16-ны өдөр эхлүүллээ. Барилгын ажлын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Барилга захиалагчийн албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Р.Болдбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм.

Орон сууцны барилга нь Амгалан дахь 63-р ангийн хашаанд баригдах бөгөөд барилгын ажлын гүйцэтгэлийг “Их мандуул” ХХК гүйцэтгэх аж.

Бүрэн цутгамал тус орон сууц нь 2017 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно.

scroll to top