Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Г-гийн 1 үхэр 2016.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Цэнгэлэг багийн “Зүүн дөрөө” гэдэг газар малчин Х, Г нарын 2 үхэр, Хөөвөр багийн нутагт малчин Н-ийн 1 үхэрт 2016.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлан, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт-Мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Өлгий” гэдэг газар малчин Ө-гийн 1 үхэр 2016.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

2.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт  багийн  “Оонт өндөр” гэдэг газар /Сүмбэр сумаас хойшоо 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Хилийн 0198 дугаар ангийн 29 албан хаагч, орон нутгаас 10 иргэн, нийт 39 хүн ажиллаж бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн “Ташгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 67 албан хаагч, орон нутгаас 39 иргэн, нийт 128 хүн ажиллаж байна.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан булан багийн “Өтгөн унцад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 12:15 цагт хүлээн авч орон нутгийн 35 иргэн ажиллаж 2016.04.19-ний өдрийн 14:26 цагт бүрэн унтраасан.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 16:52 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэг 108 тоотод “Баялаг жимс” ХХК-ийн хашаанд 100х12 метрийн хэмжээтэй өвлийн хүлэмжийн дээврийн ногооны хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны суурийн давхарт утаа гарч байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, Нийслэлийн Аврах ангийн 2 албан хаагч, нийт 8 албан хаагч ажиллаж суурийн давхарт жижүүр ажилтай иргэн У-гийн үүдний өрөөнд хувцасны шүүгээ шатаж байсныг унтрааж, уг галд А /6 настай, эрэгтэй/ угаартсан биеийн байдал хүнд байсан тул ЭХЭМТөвийн сэхээн амьдруулах тасагт хүргэж, эргэн лавлахад нас барсан гэж мэдээлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Нисэх”-ийн шинэ тосгоны гүүрэн дээр иргэн Г-гийн 95-68 НАА улсын дугаартай суудлын автомашины хөдөлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ны өдрийн 20:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн “Нарны өртөө плаза”-ийн газар доорхи хонгилд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ны өдрийн 11:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “ажилчин”-ы 11 дүгээр гудамжинд иргэн О-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 18:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top