Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Яруу сумийн Хэц-Улаан багийн Яруугийн голд /Улиастай сумаас хойд зүгт 25 км-т/ 12-42 ЗАН улсын дугаартай “Портер” загварын гэр ачсан, 3 хүнтэй автомашин голд суусан байна гэсэн дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 06:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж голоос татан гаргаж аюулгүй болгосон.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Ахмадын амралтын ойролцоо Хэрлэн голын усанд автомашин суусан байна гэсэн дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж иргэн Б-гийн 51-57 УНЦ улсын дугаартай “Старекс” загварын автомашин /9-11 насны 6 хүүхэд, 2 том хүнтэй/ суусан байсныг голоос татан гаргаж аюулгүй болгосон.

Сураггүй болсон: Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуут багийн “Тэмээн хүзүү” гэдэг газраас иргэн Г /2 настай, эмэгтэй/ 2016.04.22-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрийнхээ гаднаас сураггүй болсон тухай дуудлагыг 2016.04.23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч тус аймгийн Хотонт сумаас 5 иргэн эрэн хайх ажиллагааг 2016.04.23-ны өдрийн 01:15 цагаас зохион байгуулж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэг лүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь; 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь; 

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь; 

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр  халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;    

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Өлгий” гэдэг газар малчин Ө-гийн 1 үхэр 2016.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Цэнгэлэг багийн “Зүүн дөрөө” гэдэг газар малчин Х, Г нарын 2 үхэр, Хөөвөр багийн нутагт малчин Н-ийн 1 үхэрт 2016.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Дунд Моёодын эхэн” гэдэг газар /сумын төвөөс 120 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, Хилийн 4 дүгээр заставын 2 албан хаагч, нийт 60 хүн ажиллаж байна.

Цурманд байгаа түймэр: Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 50 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, Сэргэлэн сумын 33 иргэн, Баянтүмэн сумын 15 иргэн, Цагаан-Овоо сумаас 35 иргэн, нийт 178 хүн тус тус ажиллаж 2016.04.22-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Нарангийн энгэрийн Бүргэтэйн нурууны “Урт-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс 60 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 5 иргэн, нийт 17 хүн ажиллаж 2016.04.23-ны өдрийн 05:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтраасан түймэр: Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Хушаат багийн “Бэрхийн даваа” гэдэг газар /Хушаат сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Хушаат сумаас 10 иргэн, Сант сумаас 8 иргэн, нийт 32 хүн ажиллаж 2016.04.22-ны өдрийн 22:30 цагт цурманд оруулан 2016.04.22-ны өдрийн 23:57 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Морьт” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0132 ангийн 35 албан хаагч, орон нутгаас 8 иргэн, нийт 55 хүн ажиллаж 2016.04.22-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилийн 2, 3 дугаар заставын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 11, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын урд байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн тооцооны төвийн тааз, цонх шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх толгой багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.23-ны өдрийн 00:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top