Анх 1944 оны 4 дүгээр сарын 28 буюу энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Эдүгээ Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 170 гаруй генерал цолтон төрсөн байна. Тэдний 18 нь дэслэгч генерал, 113 нь хошууч генерал, 33 нь бригадын генерал цолтон юм.
Энэ жилийн хувьд Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна.
Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.