ФОТО: Монгол Улсад ГЕНЕРАЛ цол бий болсны түүхт 72 жилийн ой энэ өдөр тохиож байна

94688.jpg

Өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.

Эдүгээ Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 170 гаруй генерал цолтон төрсөн байна. Тэдний 18 нь дэслэгч генерал, 113 нь хошууч генерал, 33 нь бригадын генерал цолтон юм.

Энэ жилийн хувьд Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна

Өдгөө Монгол улсад 87 генерал амьд сэрүүн байгаа аж. Тэднээс 10 гаруй нь Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэгээ зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна. Өнөөдрийн ёслолд 80 орчим генерал хүрэлцэн иржээ.

Генерал цолтнуудыг хүлээн авсан ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Та бүхний, үе үеийн генералуудын удирдаж байсан хамт олны зүтгэлийн үр дүнд өнөөдөр монгол цэрэг дэлхийн цэрэг болж, монгол генерал энхийг сахиулах үйл ажиллагаанд бүсийн командлагчаар ажиллаж байгаа нь үнэхээр Монгол Улс, түүний дотор зэвсэгт хүчнийхэн маань ямар түвшинд хүрч, хүлээн зөвшөөрөгдсөнийг харахад бахархалтай байдаг” гэлээ.94684 94685 94686 94687 94689 94690 94691 94692 94693 94694 94695 94696 94697 94698 94699 94700 94701 94702 94703 94704 94705 94706 94707 94708 94709 94710 94711 94712 94713 94714 94715Эх сурвалж: www.medee.mn

scroll to top