Азийн хөгжлийн банкнаас Японы Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” тѳслийг ирэх 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн үйл ажиллагаа нь олон нийтэд суурилсан гамшгийн эрсдэлийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулж бэлтгэх, гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий бага хэмжээний дэд бүтцийг барьж байгуулах, сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн менежментийн болон гамшгийн хор уршгийг арилгах чадавхийг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр хэрэгжих юм.
Уг төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан ажилтан Шабано Тирмиси нар гарын үсэг зурлаа.Уг төсөлд хамрагдах аймаг, сумдыг эдийн засгийн үзүүлэлт, бусад хандивлагч байгууллагын төсел хөтөлбөрт хамрагдсан байдал, бусад аймаг, сумдтайгаа төслийн үр дүнг хуваалцах боломж зэрэг үзүүлэлтийг үндэслэн сонгоод байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Алтай, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагаан-Үүр сум зэрэг 4 аймгийн 12 суманд хэрэгжинэ.
“Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зөвлөх баг дээрхи зорилтот аймаг, сумдад очиж ажиллан үнэлгээ хийсэн юм.