Олон улсын Иргэний хамгаалалтын байгуулага, Бүгд Найрамдах Киркиз улсын Онцгой байдлын яамтай хамтран 2016 оны 05-р сарын 12-13-ны өдрүүдэд БНКУ-ын Бишкек хотноо Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын 22-р ерөнхий ассамблейн чуулганыг зохион байгууллаа.
Тус чуулганд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн ашиглалтын өмнөх захиргааны дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Хүрэлбаатар нар оролцоод ирлээ.
Чуулганаар Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын 2015-2025 оны стратегийн хөгжлийн хөтөлбөр болон Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн хүрээний баримт бичгийг гишүүн орнууд хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Ерөнхий асамблейн төгсгөлд Бишкекийн тунхаг баримт бичгийг батлан гаргасан байна.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг тус чуулганд оролцохын зэрэгцээ БНКУ-ын Онцгой байдлын яамтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд байгалийн болон онцгой байдлын үеийн шуурхай удирдлагын хамтын ажиллагаанд туршлага солилцох, Холбоо мэдээллийн удирдлага, зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, гамшгийн үеийн амжиж анхааруулах системийг боловсронгуй болгох, хор уршгийг арилгах хүрээнд харилцан туршлага солилцох, Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллахаар болов.