1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 градус, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн баруун хойд хэсгээр 15-20 градус, говь, зүүн зүгийн нутгаар 27-32 градус бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч үдээс хойш шороон шуурга шуурна. 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 19, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн өмнөд хэсэг, 22-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 19, 20-нд говь талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт оршин суугч иргэн Н /32 настай, эмэгтэй/ 2016.05.17-ны өдрийн 03:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2016.05.17-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.05.17-ны өдрийн 16:10 цагт тус сумын Гонир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” зоогийн газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
Ус, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Солооны-Ам” гэдэг газар 28-80 ЗАА улсын дугаартай ачааны автомашин Чигэстэй голын усанд суусан тухай дуудлагыг 2016.05.18-ны өдрийн 01:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж, 5 зорчигчтой автомашиныг 02:41 цагт уснаас татан гаргасан.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 30 км-т 2016.05.17-ны өдрийн 12:11 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга С.Санжжаваас тодруулахад мэдрэгдсэн зүйл, учирсан хохиролгүй байлаа.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн 57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Ой, хээрийн түймэр: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Сайхан” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус сумаас орон нутгийн 50 иргэн ажиллаж, 2016.05.16-ны өдрийн 22:00 цагт түймрийг бүрэн унтраасан.
Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Батширээт сумын 19 иргэн, нийт 81 хүн ажиллаж 2016.05.17-ны өдрийн 22:06 цагт түймрийг бүрэн унтраасан.
5.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 3, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд иргэн О-гийн хашаанд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.17-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.17-ны өдрийн 13:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Сажит багт жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.17-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн 64/1 дүгээр байрны хажууд эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.18-ны өдрийн 03:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР