“Сэлэнгэ-2016” команд штабын сургууль эхэллээ

13230857_1257517290925874_1974161060_o.jpg

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.

Тус сургуульд ОБЕГ-аас Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг оролцож байна.

Команд штабын сургуулийг 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор эхлүүлж бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан  сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжин байрлуулжээ.

“Онцгой байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт энэхүү команд штабын сургуульд онцгой байдал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хууль сахиулах их сургууль, хилийн цэрэг, тахарын албанаас нийт 300 гаруй албан хаагч оролцож байна.

Тус сургуулийн үеэр Онцгой байдлын байгууллагаас нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гарсан гал түймрийг унтраах, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион явуулна.

“Сэлэнгэ-2016” команд штабын сургууль 2016 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдана.

13223521_1257516587592611_60055110_o13211059_1257512847592985_955960682_o13242279_1257511277593142_396340501_o13223581_1257514754259461_1160311194_o13234639_1257513854259551_1188615578_o

scroll to top